“Бөртэ чоно-2019” цомын эзэд ирэх сарын 13-нд тодорно

“Бөртэ чоно-2019” цомын эзэд ирэх сарын 13-нд тодорно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах "Бөртэ чоно-2019" ёслол 12 дугаар сарын 13-нд Корпорейт зочид буудлын Конвэншн төвд зохион байгуулахаар товложээ.

Уг ёслолоор оны шилдгийн шилдэг тамирчин, шилдгийн шилдэг дасгалжуулагч, шилдэг тамирчин, дасгалжуулагч, холбоо, баг, спортын зүтгэлтэн зэрэг олон номинацаар шилдгүүдийг тухайн жилийн амжилтаар нь тодруулдаг уламжлалтай билээ.

МҮОХ-ноос спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын нэгдсэн дүнгээр 2002 оноос эхлэн 18 дахь удаагаа зохион байгуулж ирсэн юм.

"Бөртэ чоно" шагналын тэргүүн дээд шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын багийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

Өнгөрсөн жил "Бөртө чоно-2018" ёслолын "Шилдгийн шилдэг тамирчин"-аар боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн амжилтаар Монголын эмэгтэй боксчин, ОУХМ М.Нандинцэцэг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорсон юм.