ФОТО: Тужийн нарсан ойг ажиглах цамхгийг тохижуулжээ

ФОТО: Тужийн нарсан ойг ажиглах цамхгийг тохижуулжээ

Экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижуулсан байна.

Тохижуулах ажлын хүрээнд нарны зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг байршуулжээ. Мөн ажиглах цамхгийн орчны бүсийн хогийг цэвэрлэж, ариутган устгал хийсэн байна. Түүнчлэн Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтыг тогтоох ажлын хүрээнд Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгажээ. Тухайн орчны бүсийн сумдын байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа байнгын хяналт тавин, урин дулааны улирлыг угтан шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.

ФОТО: