Ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Өнөөдөр үдээс өмнө байнгын хороод хуралдах товтой байлаа.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10:00 цагт хуралдаж,  “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн боловч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилжээ.

Харин  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12:00 цагт хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэнэ.