Дуучин хөвгүүдэд Баянхонгор аймагт худалдаа эрхэлдэг иргэд өөрийн дэлгүүрээс пүүз авах эрх бэлэглэжээ

Дуучин хөвгүүдэд Баянхонгор аймагт худалдаа эрхэлдэг иргэд өөрийн дэлгүүрээс пүүз авах эрх бэлэглэжээ

"247 дахь клуб" гэх дууг коверлон дуулж олны хүртээл болгосон даруйдаа сошиалд өндөр хандалт авч, эерэг хандлагыг түгээж буй Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн сурагчидтай бид өмнө нь ярилцсан.

Мөн тэдэнд Хан монгол сургуулиас солонгос улсын урлагийн сургуульд суралцах тэтгэлэг олгосон юм. Тодруулбал, Борзонгийнхон буюу 11 дүгээр ангийн сурагч Б.Дагвадорж, Э.Бадраа, Б.Намгарренчин нарыг Солонгос сургууль Монголд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хан монгол сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 100 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах эрх олгосон билээ. Ингэснээр тэднийг 12 дугаар ангиа төгсөхөөр БНСУ-д тэтгэлэгтэй суралцуулах аж. Тэгвэл мөн Баянхонгор аймгагт худалдаа эрхэлдэг иргэн О.Уранчимэг гурван хүүг дэмжиж, өөрийн дэлгүүрээс пүүз авах эрх бэлэглэжээ.