Б.Баасандорж: Эмч, багш, ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн албан тушаалтанд хариуцлага тооцно. Тэтгэвэрт гарсан эмч, багш нар ажиллаж болно

Б.Баасандорж: Эмч, багш, ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн албан тушаалтанд хариуцлага тооцно. Тэтгэвэрт гарсан эмч, багш нар ажиллаж болно

"Шүүр" ажиллагааны явцын талаар ЗГХЭГ-аас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж "Шүүр" ажиллагааны хүрээнд:

-Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад хууль бус томилгоо бий эсэх,

-Удирдах албан тушаалтан буюу томилгоо хийдэг дарга нар өөрийн хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилсон эсэх,

-Хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэжлийн ур чадвар, шаардлага хангаж байгаа эсэх,

-Ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон төрийн албан хаагч нар, авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг албан тушаалд томилсон эсэх гэсэн 8 үндсэн бүлэг ажиллагаа хийгдсэн. Өнөөдрийн байдлаар, ЗГХЭГ-ын сайдын албан бичгийн дагуу 2023 оны 595 тоот албан бичгийг Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга 3000 гаруй субъект буюу томилох эрх мэдэл бүхий даргад явуулсан. 

Тэтгэвэр тогтоолгочхоод төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Ялангуяа урилгаар ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны иргэн гэрээний үндсэн дээр ажиллахыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөмжөөр зөвшөөрсөн. Ирсэн мэдээллийг үзэхээр эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлсөн зүйл байна. Тухайлбал, эмч, багш, ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн асуудал байна. Хяналт шалгалт явуулаад чөлөөлсөн байвал тухайн удирдах албан тушаалтантай нь хариуцлага тооцно.

"Шүүр" ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос яамдаас эхэлж, хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлнэ. "Шүүр" ажиллагааны хүрээнд шалгалт хийхэд ковидын хуулийн томилгоотой хүмүүс байсныг чөлөөлсөн. Бидэнд ийм асуудал тулгараад байгаа юм. Сум, алслагдсан бүсүүдэд төрийн албаны боловсон хүчний хомсдол сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа асуудал. Одоо төрийн албаны шинэ хууль хэрэгжээд эхэллээ, 3-4 жил болоод үр нөлөөний үнэлгээг хийдэг. Удирдах албан тушаалтнууд Төрийн албаны тухай хуулийг хэр хэрэгжүүлж байна вэ гэдэг дүр зураг ажиглагдаж байгаа юм. Хэрэглээ талаас нь харахаар, хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөв, буруу хэрэглэж байна. Санаатай санамсаргүй, авлига, ашиг сонирхлын хэргээр ял авсан хүнийг төрийн албанд томилсон байдал өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллээс харагдаж байна. Зарим нь чөлөөлөөгүй, нуун дарагдуулсан зүйл байна. Жишээ нь, гаалийн байгууллага дээр авлига, албан тушаалын зөрчилд холбогдсон 19 хүн томилогдоод ажиллаж байсан. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэн ч бай Төрийн албаны тухай хуулиар төрд ажиллахыг хориглодог. Тиймээс бүгд чөлөөлөгдсөн" гэлээ




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө