"Тэр өндөрт нэг ч уулчин амьд үлдэж чадаагүй" гэж монгол уулчдыг эрэн хайх багийн хүн мэдээлэл өгчээ

"Тэр өндөрт нэг ч уулчин амьд үлдэж чадаагүй" гэж монгол уулчдыг эрэн хайх багийн хүн мэдээлэл өгчээ

Эверестэд сураггүй болоод буй хоёр монгол уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ харна уу. Одоогоор эрх баригчид Эверестийн оргилын ойролцоо алга болсон монголын хоёр уулчныг эсэн мэнд олох найдвараа улам бүр алдаж байна. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдал эрэн хайх, аврах ажилд саад болж байна гэж мэдээлж буй.  

Тэгвэл энэ талаар Everest chronicle сайтад эрлийн ажиллагааны талаарх албан мэдээллийг өгч буй нэрээ нууцлахыг хүссэн хүн “Алга болсон уулчдыг амьд олох найдвар бараг байхгүй” гэж мэдэгдсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд ороод байна. Тодруулбал, Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн өчигдөр /2024.05.15/ “Everest chronicle” сайтад өгсөн ярилцлагадаа“Монголын уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар алга болоод 84 цаг гаруй болж байна. Миний санаж байгаагаар тэр өндөрт нэг ч уулчин ийм удаан амьд үлдэж чадаагүй. Тиймээс тэднийг амьдаар нь олбол тэр нь гайхамшиг байх болно" гэжээ.