ШУУРХАЙ: Эверестийн оргилоос бууж явсан уулчид 8749 метрийн өндөрт хоёр хүний цогцос байхыг харсан гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: Эверестийн оргилоос бууж явсан уулчид 8749 метрийн өндөрт хоёр хүний цогцос байхыг харсан гэж мэдээлжээ

Эверестэд сураггүй болоод буй монголын хоёр уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Хамгийн сүүлийн мэдээллээр эрэн хайх ажиллагааны багаас Эверестийн оргилын ойролцоо алга болсон монголын хоёр уулчныг эсэн мэнд олох найдвараа улам бүр багасаж байна. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдал эрэн хайх, аврах ажилд саад болж байна гэж мэдээлсэн юм.

Тэгвэл монголын цагаар 2024 оны тавдугаар сарын 16-ний 11:58 цагт “Everest Today” албан ёсны цахим хуудаст алга болсон монгол уулчдын цогцос байж болзошгүй хоёр уулчны цогцсыг авиралт хийж байсан уулчид харсан гэх мэдээллийг нийтэллээ.

Тодруулбал, “Everest Today”, “Эверестийн хэт хүйтэн цаг агаартай үхлийн бүсэд авиралт хийж байгаад алга болсон монголын уулчид хоол хүнс болон усгүй 100 гаруй цаг болоод байна. Иймд тэднийг эсэн мэнд аврах найдвар багассаар байна. Мөн тавдугаар сарын 12-ны /2024.05.12/ өглөө Эверестийн оргилд гарсан хүмүүс тус өдөр авиралт хийж байгаад сураггүй болсон монгол уулчидтай тааралдаагүй ч Эверестийн өмнөд оргилын яг доор буюу 8749 метрийн өндөрт хоёр цогцос байхыг харсан гэх мэдээллийг ирүүлээд байна. Эдгээр цогцос нь сураггүй болсон монголын уулчдынх уу эсвэл өөр хүнийх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна” гэж мэдээллээ.