ШУУРХАЙ: Зорчих эрхээ хоёр жилээр хасуулсан Ч.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

ШУУРХАЙ: Зорчих эрхээ хоёр жилээр хасуулсан Ч.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. 

Тэгвэл Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэзээ хэлэлцэхээр товлох талаар бид эргэн мэдээлэх болно.