ВИДЕО: Монголын байгаль, ёс заншил, хоол хүнсний талаар гарах дуучин, жүжигчин Key-ийн оролцсон "I live alone" нэвтрүүлгийн богино бичлэг цацагдлаа

ВИДЕО: Монголын байгаль, ёс заншил, хоол хүнсний талаар гарах дуучин, жүжигчин Key-ийн оролцсон "I live alone" нэвтрүүлгийн богино бичлэг цацагдлаа

MBC телевизын  "나 혼자 산다" (Би ганцаараа амьдардаг) 10 жилийн ойн онцгой дугаараа Монгол Улсад хийсэн. Энэ үеэр БНСУ-ын "Shinee" хамтлагийн ахлагч, дуучин, жүжигчин Key Монгол Улсад ирж, нэвтрүүлгийн зураг авалтад оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, дуучин, жүжигчин Key БНСУ-ын "MBC" телевизийн 10 жилийн ойдоо зориулан хийж буй "I live alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтын багийн хамтаар Монголд ирсэн юм. Ингэхдээ нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдралтай танилцаж хоёр хоногийн турш монгол гэрт зураг авалтаа хийсэн юм. Тэгвэл уг нэвтрүүлгийг богино бичлэг БНСУ-ын MBC телевизээр гарчээ. Бичлэгт Монголын байгаль орчин, ёс заншил, хоол хүнсний талаар гарах бөгөөд нэвтрүүлгийн оролцогчид бууз хуушуур амталж, монгол гэрийн бүтцийг гайхаж, байгалийг биширч буйг харуулжээ. Нэвтрүүлэг  тавдугаар  сарын 12-ны орой БНСУ-ын MBC телевизээр гарна.

ҮЗЭХ: