Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж шороон шуургатай байгаа тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа

Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж шороон шуургатай байгаа тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа

Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж шороон шуургатай байгаа тул иргэд, жолооч та бүхэн онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Ховд аймгийн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.

Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.