ВИДЕО: "No war" цуглаанд оролцож байсан иргэн рүү үл таних этгээд халдсан бол, Оросын дипломат албаны хүн ирж тэднийг доромжилжээ

ВИДЕО: "No war" цуглаанд оролцож байсан иргэн рүү үл таних этгээд халдсан бол, Оросын дипломат албаны хүн ирж тэднийг доромжилжээ

Өнөөдөр /2023.05.07/ Баянзүрх дүүрэгт байрлах “Жуков”-ын хөшөө дээр орос болон монгол иргэд цуглаж “Мөнхөд дурсагдах дайчид” хэмээх жагсаал зохион байгуулж, энэ үеэр ОХУ-д төгсөгчийн Монголчуудын холбооноос “Украин дахь Оросуудад туслах”-ыг уриалж байжээ. Тус жагсаалыг зарим иргэд ихээхэн эсэргүүцэж, “Дайныг дэмжсэн жагсаал цагдаагийн хамгаалалт дор болж байна" хэмээн шүүмжилжээ. 

Учир нь өнөөдөр мөн “No war” хөдөлгөөний залуус манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна талбайд дайныг эсэргүүцэж, уламжилтад бямба гараг бүрийн ээлжит жагсаалаа хийсэн байна.

Энэ үеэр тэдэнд цагдаагийн байгууллагаас зарим шаардлагыг тавьсан бол, тэднийг эсэргүүцсэн зарим иргэд халдаж, үймээн самуун ч дэгдээсэн байна. Мөн энэ үеэр Орос дипломат албаны хүн ирж, “No war хөдөлгөөний залуусыг иргэний үнэмлэхээ үзүүл, та нар чинь баатрууд биз дээ” хэмээн зургийг нь авч байжээ.