Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор +1...+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, голын хөндийгөөр +7...+12 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө