ШУУРХАЙ: "Гурван настай хүүг зодсон" гэх Э-ээс хүчиндэх зүйл ангийг нь хассан бол, ээжийг нь яллагдагчаар татахаас Прокурор татгалзжээ

ШУУРХАЙ: "Гурван настай хүүг зодсон" гэх Э-ээс хүчиндэх зүйл ангийг нь хассан бол, ээжийг нь яллагдагчаар татахаас Прокурор татгалзжээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8 /2023.03.08/-ны өдөр гарсан билээ. 

Улмаар хүүг хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт /хүчиндэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл прокуророос гурван настай хүүг хүчирхийлсэн Э гэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2-2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл гурван настай хүүг зодож хүнд гэмтэл учруулж, хүчирхийлсэн гэх Э гэгчид хүчиндэх зүйл ангийг хасаж, яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Мөн хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн талаар мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл прокуророос хүүгийн ээжийг яллагдагчаар татах мөрдөгчийн саналаас татгалзсан байна. Товчхондоо прокуророос хүүгийн ээжийг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгаж байгаа аж. Ташрамд өгүүлэхэд, ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гурван настай хүү өчигдөр /2023.05.07/ Истанбул хотноо гуравдахь хагалгаандаа орж, хагалгаа амжилттай болсон гэх мэдээлэл бий.