"Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

"Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар мэдээлж байна.

  • Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо   

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

  • Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо   

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан