СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хавчуулагдсаны улмаас нэг иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хавчуулагдсаны улмаас нэг иргэн нас баржээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газарт Том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 06-ны өдрийн 20:10 цагт хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах алба хаагчдыг очиход  иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн Ам /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч Б /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул тавдугаар сарын 07-ны өдрийн 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.