“Samsung” эвхэгддэг гар утсаа нэмж 30 оронд худалдаана

“Samsung” эвхэгддэг гар утсаа нэмж 30 оронд худалдаана

Зах зээл дэх борлуулалт нь төсөөлснөөс илүү өндөр байсантай холбоотойгоор “Samsung Electronics” компани “Galaxy Fold” эвхэгддэг гар утсаа Бразил, Шинэ Зеланд, Чили тэргүүтэй бусад оронд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 

Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг тус компани одоогоор АНУ, Япон, Франц зэрэг 29 улсад эвхэгддэг гар утсаа нэвтрүүлээд байгаа бол ирэх оны 2 дугаар сард шинэ утсаа нэмж 30 орны зах зээлд гаргах боломжийг хэлэлцэж байгаа аж.

Цөөн тоогоор гаргасан “Galaxy Fold” гар утас нь өндөр үнэтэй хэдий ч БНСУ болон бусад улс орны хэрэглэгчдийн сонирхолд ихээхэн нийцэж байгаа ажээ.