Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн хоёрдугаар шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн хоёрдугаар шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Шинэ Сэргэлт-Шинэ Мянган сургалтын тэтгэлэг энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр зарлагдаж, бүртгэл албан ёсоор эхэлсэн билээ.
 
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны хөгжлийн бодлого “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгын хүрээнд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэг зарлагдсан юм. Тэтгэлэг дотоодын их дээд сургуулийн шилдэг суралцагч 50 хүртэлх оюутанд 10 сая төгрөг, гадаадын шилдэг 100 их дээд сургуульд / “Times Higher Education World University Rankings” “Academic Ranking of World Universities”/ магистр, докторын түвшний сургалтад урилгаа авсан 50 хүртэл суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх хэлбэрээр зарлагдсан билээ.
 
Бүртгэлийн хугацаанд Шинэ Сэргэлт-Шинэ Мянган тэтгэлэгт нийт 403 суралцагч бүртгүүлжээ. Гадаадын шилдэг их, дээд сургуулийн магистр, докторын түвшний суралцагсдад тэтгэлэг олгох хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт явагдаж байна. Нийт 47 суралцагч бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 21 суралцагч тэнцжээ. Тэнцсэн суралцагчид яг одоо “Шинэ сэргэлтэд миний оролцоо” сэдвийн хүрээнд 3 минутын илтгэл англи хэл дээр тавьж байна.



“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө