Л.Энх-Амгалан: Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүүхдийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн

Л.Энх-Амгалан: Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүүхдийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

ҮЗЭХ: 

Өнгөрсөн хугацаанд 1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас 1.2 сая хүүхэд зээл авч, суралцжээ. Энэ нь гурван хүн тутмын нэг нь уг сангаас зээл авч суралцсан гэсэн үг юм. Дотоодын их дээд сургуульд 1.99 сая хүүхэд суралцахаар тус сангаас зээл авсан байна. Нийт нэг их наяд төгрөгийг оюутнуудын зээлийн тэтгэлэлт зарцуулжээ.

Энэ талаар харьяа салбарын сайд Л.Энх-Амгалан "Шаардлагыг хангасан хүүхдүүдийг гэрээнээс чөлөөлсөн. Албан ёсны тоогоор 2288 суралцагч 220.8 тэрбум төгрөгийг БЗС-гаас авсан байна.Үүнээс 101.4 тэрбум төгрөгийг бакалаврын түвшний 428, 119.4 тэрбум төгрөгийг магистр болон докторантын 1860 байгаа" хэмээлээ.

Тэгвэл бакалаврын түвшний зээл авсан суралцагчид

Гэрээ хэрэгжиж /ажиллаж/ байгаа 325

Зээлээ төлсөн 10

Суралцаж байгаа 78

Чөлөө авсан 8 байна.

Харин магистр болон докторын түвшнээс,

Төлж байгаа 34

Одоо суралцаж байгаа 39

Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40

Гэрээний үүргээ биелүүлээгүй 230

Гэрээ хэрэгжиж байгаа 634

Гэрээ дуусгавар болсон 890 хүн байна. 

Л.Энх-Амгалан сайд үргэлжлүүлэн ярихдаа "Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай. Нийт 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна" гэсэн юм. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө