БИДНИЙ ТУХАЙ: "Хятадын өрийн урхинд" орж, эдийн засаг нь уналтад орсон хамгийн ядуу 12 орны жагсаалтад Монгол, Шри Ланка орнууд багтжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Хятадын өрийн урхинд" орж, эдийн засаг нь уналтад орсон хамгийн ядуу 12 орны жагсаалтад Монгол, Шри Ланка орнууд багтжээ

Associated Press агентлаг өнгөрөгч Пүрэв гараг /2023.05.18/-т эдийн засгийн туйлын тогтворгүй байдалд хүрч уналтад орсон ядуу буурай 12 улсын  жагсаалтыг гаргажээ. Мөн судалгаа баримтад тулгуурлан тус улсуудын эдийн засгийн уналт ядуурлыг асар их гадаад өрийн улмаас Хятадад өгөх өрийн "урхинд" орсон гэж үзсэн байна.

“Associated Press” агентлаг Замби, Уганда, Кени, Гана, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Этиоп, Монгол, Лаос, Пакистан, Шри Ланка, Эквадор, Гондурас зэрэг 12 орны Хятадад төлөх өрийн талаар дүн шинжилгээ хийсний дараа дараах мэдэгдлийг хийжээ. 

-ХЯТАДААС МӨНГӨ ЗЭЭЛЖ БООМТ БАРЬСАН Ч, ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДААГҮЙ ТУЛ 99 ЖИЛ БООМТОО ХЯТАДУУДАД АШИГЛУУЛЖ БАЙНА-

Судалгаанд хамрагдсан ихэнх улс орнуудын гадаад өрийн 50 гаруй хувийг Хятадын өр эзэлж байна. Ингэснээр тус улсуудын засгийн газар иргэдийн татварын орлогын гуравны нэгээс илүү хувийг Хятадын өр барагдуулахад зарцуулдаг нь тогтоогдсон. Тухайлбал, Кени улсад олон мянган төрийн албан хаагчид Хятадад өрөө төлөхийн тулд удаан хугацаагаар цалингаасаа өндөр шимтгэл өгөх шаардлагатай болсон бол Пакистанд гадаад өрийн дарамтаас болж цахилгаан эрчим хүчний хомсдол үүсэж, үйлдвэрүүд зогсонги байдалд орж, олон сая нэхмэлийн ажилчд ажилгүй болгожээ.

Энэ дундаас хамгийн ноцтой нь Замби, Шри Ланка улсууд өр төлбөрөө төлөхгүй дефолт зарлаж, боомт, уурхай, цахилгаан станц барих зээлийн хүүг төлж чадахгүй байна.

Улмаар Шри Ланка Хамбантота боомтын үйл ажиллагааг Хятадын төрийн өмчит конгломерат China Merchant Group (CMG)-д шилжүүлэн өглөө. Хятадын хөрөнгөөр боомт барьж эхэлсэн ч зээлсэн мөнгөө төлж чадаагүй тул 99 жилийн хугацаатай боомт ажиллуулах эрхийг шилжүүлсэн өгөв. Эдгээр улсууд сургуулийн засвар үйлчилгээ, цахилгаан эрчим хүч, хоол хүнс, түлш шатахууны төлбөрөө төлөх гэх мэт үндэсний үндсэн үйл ажиллагаанууддаа татварын орлогоороо хийхэд дутмаг байдаг учир гадаадын өрөнд түшиглэн бүтээн байгуулалт засвар хийдэг. Ийм нөхцөлд гадаад өрийн хүүг арайхийн төлж, дампуурахаас зайлсхийдэг улсуудын эдийн засгийн бүтцээс болж валютын нөөц дуусаж байна” гэж мэдэгдэв.

Ассошиэйтед Пресс агентлагийн судалгаанд хамрагдсан 12 орны 10-ынх нь гадаад валютын нөөц өнгөрсөн онд 25 хувиар, Пакистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энэ хугацаанд 50 хувиар буурсан гэж дүн гарсан байна.

Мөн тэдний хийсэн судалгаагаар Хятад улс эхэндээ баялгаа ашиглах замаар эдийн засгаа харилцан хөгжүүлэхийг эрэлхийлж, ядуу буурай орнуудад хандаж голчлон уул уурхай, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж байсан аж. Энэ нь “Бүс ба Зам” санаачилгаар дамжуулан дэлхийн томоохон баялгийг монополчлохын зэрэгцээ Хятад улс эдийн засаг, дипломат болон аюулгүй байдлын нөлөөгөө тэлэх санааг агуулсан төсөл байжээ. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт хийсэн зорилтот улсын хувьд үр ашигтай хөрөнгө оруулалт болж чадалгүй орлого олох боломжгүй болсон тул эдгээр улсуудыг өрийн урхинд орох төлөвтэй ажилласан. Эдгээр орнуудын эдийн засгийн хүндрэлийн ард Хятад байгаа гэж Associated Press тайлбарласан байна.

-МОНГОЛ УЛСАД 1.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ХЯТАД УЛС ЗЭЭЛҮҮЛЖЭЭ-

Хятад улс эдгээр 12 улсад бусад томоохон улс орнуудаас тусламж үзүүлэхэд хүртэл саад болж байна. Энэ нь Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банк зэрэг олон улсын зээлийн байгууллагуудын хүртээмжийг эд улсуудад хүргэлгүй хаасан явдал юм. Мөн Хятад улс өртэй орнуудыг нууц дансанд бэлэн мөнгө байлгахыг шаардсан ашигтай заль мэх хэрэглэж, компаниудаа нэгдүгээр зэрэглэлийн зээлдүүлэгч болгожээ. Ингээд үндэсний төв банкнуудын хооронд своп хэлцэл хийх нэрийн дор Хятад улс болон ядуу буурай орнуудын хооронд валютын гүйлгээ хийх нь бас том асуудал болоод байна. Доллар зэрэг гадаад валютын нөөцөө нөхөх замаар дефолтоос сэргийлэх богино хугацааны своп хэлцэл нэрийн дор Хятад улс ядуу буурай орнуудад урт хугацаанд өндөр хүүтэй их хэмжээний зээл олгосон.

Эдгээр своп хэлцлүүдээс жишээ дурдвал, Монгол Улсад жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллар (ойролцоогоор 2.4 их наяд вон) зээлүүлсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 14 хувьтай тэнцэж байна.

Пакистан дунджаар 3,6 тэрбум ам.доллар (ойролцоогоор 4,8 их наяд вон), Лаос улсад жилд дунджаар 300 сая доллар (ойролцоогоор 400 тэрбум вон) зээлсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн өрийг хөнгөвчлөх, чөлөөлөх шаардлагыг няцааж байна гэж Associated Press мэдээлэв. Түүнчлэн Хятадад их хэмжээний өрөнд баригдсан Гондурас санхүүгийн дарамтаас үүдэн өнгөрсөн гуравдугаар сард Тайваньтай харилцаагаа тасалж, Хятадтай дипломат харилцаа тогтоох сонголт хийх шаардлагатай болсон байна. Энэхүү мэдээлэл болон судалгааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Эх сурвалж: Associated Press