(f)x хамтлагийн гишүүн асан Суллигийн гэгээн дурсгалд зориулсан “Persona: Sulli” кино цацагдахаар болжээ

(f)x хамтлагийн гишүүн асан Суллигийн гэгээн дурсгалд зориулсан “Persona: Sulli” кино цацагдахаар болжээ

Өмнөд Солонгосын охидын (f)x хамтлагийн гишүүн Сулли 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр 25 насандаа амиа хорлож нас барсан билээ. Түүний нас барахаас өмнө эхлүүлсэн кино төсөл ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ хэмээн "Netflix"-ээс мэдээллээ. 

"Persona:Sulli" хэмээх антолог цуврал нь талийгаачийг нас барахаас өмнө эхэлсэн бөгөөд нийт таван анги хийхээр төлөвлөөд байжээ. Харамсалтай нь хоёрдугаар ангийн зураг авалт эхлээд удаагүй байхад Сулли нас барсан юм. 

"Netflix"-ийн зүгээс талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зураг авалтад орсон хэсгүүдийг нийлүүлэн тусгай анги болгон гаргахаар болжээ. Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд талийгаачийн шүтэн бишрэгчид хайртай шүтээнтэйгээ дэлгэцийн бүтээлээр дахин уулзах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

"Persona:Sulli" киноны тусгай дугаар ирэх зургаадугаар сарын 16-нд үзэгчдийн хүртээл болох аж.

Т.Бямбажаргал