ФОТО: Ирина Шейкийн Каннын кино наадмын үеэр өмссөн хэт задгай хувцаслалт олны шүүмжлэлд өртөв

ФОТО: Ирина Шейкийн Каннын кино наадмын үеэр өмссөн хэт задгай хувцаслалт олны шүүмжлэлд өртөв

Оросын супермодель Ирина Шейк даваа гарагт /2023.05.22/ Каннын кино наадамд хүрэлцэн иржээ. Энэхүү наадамд нэвт гэрэлтэх торон даашинзтай ирсэн нь олны шүүмжлэлд өртөв.

Тэбрээр ням гарагт "Firebrand" киноны нээлтэд хүрэлцэн ирэхдээ мөн л ил задгай даашинзаараа олны анхаарлыг татаж байсан бол энэ удаад нэвт гэрэлтэх торон даашинз, бикини, гоёмсог алмазан зүүлт, урт торон оймс бээлий болон нарны шилээр гоёжээ.

Түүнийг Каннын кино наадамд ийнхүү хувцаслаж ирэх болсонд олон хүн гайхаж, шүүмжилсэн юм. Өөр газар ийнхүү хувцаслахад гайхах зүйлгүй ч Каннын кино наадамд тохиромжгүй хувцаслалт хэмээн олон нийт тун дурамжхан байгаа аж.

Т.Бямбажаргал

ФОТО:




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө