"Тамгагүй төр" жүжгийг өнөөдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа дахин тоглоно

"Тамгагүй төр" жүжгийг өнөөдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа дахин тоглоно

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд толилуулах гэж буй.

Жүжгийн бэлтгэл ажил явагдаж буй бөгөөд “West End”-ээс алдарт найруулагч, техникийн инженерүүд ирж дэмжин ажиллаж байгаа билээ. Тэгвэл жүжгийг монгол үзэгчдэдээ зориулан өнөөдрөөс /2023.05.23/ эхлэн тавдугаар сарын 28 хүртэл УДЭТ-ын тайзнаа дахин толилуулахаар боллоо. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-140 мянган төгрөгийн үнэтэй байна. 140 минут үргэлжлэх уг жүжгийг 16 наснаас дээш насны үзэгчид үзэх боломжтой. Мөн оюутан залуучууд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 15.00 цагаас нэмэлт үзвэр зарласан бөгөөд хөнгөлөлттэй үнээр үзүүлэх юм.