ФОТО: Туркийн газар хөдлөлтийг харуулсан "Нуранги" үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдлээ

ФОТО: Туркийн газар хөдлөлтийг харуулсан "Нуранги" үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдлээ

Турк улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах баг болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Энэ үеэр гэрэл зурагчин Э.Ганзориг “Миний хувьд өмнө нь бас нийгмийн бараан талыг гэрэл зурагт буулгадаг байсан учир анх газар хөдлөлтийн бүсэд очихдоо сэтгэл санааны хувьд харьцангүй бэлтгэлтэй байсан. Гэхдээ бодит байдал төсөөлөл хоёр маш өөр байсан. Тийм аймар зүйлс харна ч гэж бодоогүй. Төсөөлөл хамаагүй гайгүй байсан юм. Ирсэний дараа бол сэтгэл санаагаар нэг их унаагүй. Хамгийн хэцүү зүйл нь орон гэрээ алдсан хүмүүсийн гэр нурсан.

Уй гашууд автсан хүмүүс рүү камер шагайх нь маш хэцүү санагдсан. Гэвч  миний хийх ёстой ажил гэж бодсон учраас зурагчин хүний хувьд эдгээр зургийг дарсан. Газар хөдлөлтийн гамшиг ямар их хор уршиг дагуулдаг юм бэ гэдгийг харуулж, мэдрүүлэх үүднээс зурагнуудаа авсан. Турк Улсын сөнсөн хотын зургийг тэр чигт нь гэрэл зурагт буулгахыг хичээсэн. Үүгээрээ бидэнд нь ийм зүйл тохиолдож болно. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг харуулах гэж энэхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ” гэсэн юм.