Л.Отгонжаргал: “BU Airshow” шоуны үеэр олон төрлийг агаарын хөлгийг танилцуулж, хүсвэл нисэж үзэх боломж олгоно

Л.Отгонжаргал: “BU Airshow” шоуны үеэр олон төрлийг агаарын хөлгийг танилцуулж, хүсвэл нисэж үзэх боломж олгоно

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ой угтан энэ сарын 26, 27-нд шүхэрчдийн үзүүлбэр болон БНСУ-ын DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцсон хөгжмийн фестиваль зохион байгуулна.

Уламжлал болгон гурав дахь удаагаа зохион байгуулж буй “BU Airshow” шоунд БНСУ-ын топ-10-д нэрлэгддэг DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцоно. Мөн цэргийн “МиГ29” сөнөөгч онгоц болон агаараас авран хайх, шүхэрчдийн үзүүлбэр гэхчлэн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.

Энэ талаар  “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал “Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг БХЯ, ЗТХЯ, ОБЕГ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Шоунд БНСУ-ын нисэхийн чиглэлийн хоёр сургууль хамтран оролцохоос гадна жижиг, дунд үйлдвэрүүд 100 гаруй үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүүхдийн тоглоомын хэсэг гарган, олон төрлийг агаарын хөлгийг танилцуулж, хүсвэл нисэж үзэх боломж олгож байгаа. Эхний өдрийн хөтөлбөрөө залууст зориулсан бол 2 дахь өдрийнхийг гэр бүлээрээ үзэхэд зориулж бэлтгэсэн” гэлээ.

Нэг өдрийн билет 30 мянга, хоёр өдрийн билет нь 50 мянган төгрөг юм. Хоёр өдрийн турш 11.00-24.00 цаг хүртэл үргэлжлэх агаарын шоу үзүүлбэрийг 0-12 насныхан харгалзах хүнтэй бол үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн тус арга хэмжээний хоёр өдрийн тасалбар нь Бээжинд хосоороо аялах эрхийн бичиг болон хүүхдүүдэд зориулсан сугалаатай аж. “BU Airshow” шоу болох гэж буйтай холбогдуулан тавдугаар сарын 26, 27 өдрүүдэд ХУД-ийн 120-ын автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл автобус үнэгүй үйлчилнэ.

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө