Сураггүй алга болсон монгол эмэгтэйг БНХАУ-ын Бээжин хотоос олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сураггүй алга болсон монгол эмэгтэйг БНХАУ-ын Бээжин хотоос олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай эмэгтэй Т оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зохион байгуулсан байна. Улмаар иргэн Т нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайн иргэнийг Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан санамж бичгүүдийн хүрээнд эрэн сурвалжилж Бээжин хотоос олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.