Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар багын нутаг дэвсгэрээс "Авто машины янданг хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж иргэн Н-ийн эзэмшлийн "Nissan" маркийн тээврийн хэрэгслийн янданг 29-33 насны гурван эрэгтэй хулгайлсныг илрүүлжээ. Улмаар тус хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ