Монголын баялагт шунасан Хятад эр “Эрдэнийн босго” компанийн лицензийг өөрийн болгохын тулд Монгол Улсын иргэн А.Энхээг дарамталж, түүний гэр бүлд халдсан байж болзошгүй, мөн үүнд нь дунд шатны төрийн алба хаагчид ч оролцож байж магадгүй баримтыг бид өмнө нь дэлгэсэн билээ.
ВИДЕО:
Тэгвэл “Эрдэнийн босго” компани Хятад улсын иргэн Шин Жиан Шуантай 2012 онд таван жилийн хугацаатай хамтран ажиллахаар байгуулсан гэрээний маргааны шүүх хурал өнөөдөр /2023.05.24/ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс Хятадын иргэн Шин жиан шуаныг өдгөө Монголд төлөөлөх болсон, монголын иргэншлийг 2014 онд авсан Өвөрмонгол Д.Дамдинсүрэнгийн Хятад эрийг төлөөлөх итгэмжлэл дууссан. Хятадын иргэн Шин жиан шуан нь Өвөрмонгол Д.Дамдинсүрэнд өөрийг нь төлөөлнө гэх итгэмжлэлийг дахин хийж өгөөгүй байгаа тул шүүх хурлыг ирэх зургадугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
ВИДЕО: