Бусдын эд зүйлийг хулгайлсан хэргээр шалгагдах явцдаа оргон зайлсан М.Жавхланг "Шувуу" ажиллагааны хүрээнд БНХАУ-аас авчирна

Бусдын эд зүйлийг хулгайлсан хэргээр шалгагдах явцдаа оргон зайлсан М.Жавхланг "Шувуу" ажиллагааны хүрээнд БНХАУ-аас авчирна

Засгийн газраас  хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны нэг болох "Шувуу" ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах явцад гадны улс орнууд руу оргон зайлсан 142 иргэнийг эргүүлэн авчирна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн сард /2023.04/  сайд, УИХ-ын гишүүн асан Х.Бадамжунайг Филиппин улсаас "Шувуу" ажиллагааны хүрээнд авчирсан. 

Тэгвэл дээрх хүмүүсийн нэг болох Мөнхтуяагийн Жавхланг БНХАУ-аас  авчрахаар болсон. Тэрбээр бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэн Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсээс оргодлоор, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс оргодлоор тус, тус эрэн сурвалжлагдаж байгаа юм. 

Уг этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу гарч оргон зайлсан. М.Жавхлан нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод визний зөрчлийн учраас саатуулагдсан бөгөөд БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн байгууллагаас М.Жавхланг 10 хоногийн хугацаатай саатуулан  шилжүүлэх бичиг, баримтыг  бүрдүүлж манай талд шилжүүлэн өгөхөө мэдэгджээ. 

М.Жавхланг Монгол Улсад  авчирсан тохиолдолд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЗ/3612 дугаартай захирамжийн дагуу цагдан хорих болно.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө