"Хөгжлийн банкны шүүх хурлын бичиг хэрэгт 40 сая төгрөгийн зардал" гарах төлөвтэй байгаа ажээ

"Хөгжлийн банкны шүүх хурлын бичиг хэрэгт 40 сая төгрөгийн зардал" гарах төлөвтэй байгаа ажээ

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй зэрэг олон асуудалд холбогдсон 80 гаруй хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж буй.

Тэгвэл Хөгжлийн банкны шүүх хуралд зарцуулж буй бичиг хэргийн зардалд 40 сая төгрөгийн зардал гарах төлөвтэй байгаа аж. Энэ нь нэг жилийн хугацаанд гардаг шүүхийн бичиг хэргийн зардлын нийт гурваны нэгтэй нь тэнцэж байгаа аж. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Г.Болормаа, “Манай гурван шүүхийн бичиг хэргийн жилийн нийт төсөв нь 120 сая төгрөг байдаг. Гэтэл зөвхөн “Хөгжлийн банк”-ны шүүх хурлын бичиг хэргийн зардал одоогийн байдлаар 40 сая төгрөгийн зардал гарах төлөвтэй байна. 250 оролцогчтой 506 хавтаст хэрэг” гэж мэдэгджээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө