Ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон хэрэгт шинжээч эмч томилон ажиллуулж байна гэв

Ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон хэрэгт шинжээч эмч томилон ажиллуулж байна гэв

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид хүн амины ноцтой хэрэг гарсан. 

Тодруулбал, тус хорих ангид ял эдэлж буй хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байдаг. Тухайн хоригдол 24 цагаар эргэлтэд гараад байхдаа тус хэргийг үйлдсэн бөгөөд хорих ангийн хараа хяналт сул байснаас ийм харамсалтай хэрэг гарсан гэдэг урьдчилсан мэдээлэл байгаа юм.Тэгвэл уг хэрэгт шинжээч эмчийг томилон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Харин ШШГЕГ-аас хорих ангийн удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй хэмээн мэдээлсэн юм.