Э.Хашчулуун: НПГ-ын орлогч прокурор А.Энхжаргал хууль зөрчсөн тогтоол гаргаж, "Эрдэнийн босго"-ын хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна

Э.Хашчулуун: НПГ-ын орлогч прокурор А.Энхжаргал хууль зөрчсөн тогтоол гаргаж, "Эрдэнийн босго"-ын хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал "Эрдэнийн босго" ХХК-ийн Сүхбаатар аймагт байрлах уурхайг битүүмжлэх шийдвэр гаргажээ.

Энэ нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна хэмээн үзэж, "Эрдэнийн босго" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Мөнхдалай Энержи" ХХК-ийн өмгөөлөгч Э.Хашчулуун өнөөдөр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

ВИДЕО:

Тэрбээр "Эрдэнийн босго" ХХК-ийн 60 хувийг "Мөнхдалай Энержи" ХХК эзэмшдэг. Гэтэл энэ компанийн нэг хувьцаа эзэмшигчтэй нь холбоотой шалгагдаж байгаа хэрэгт холбогдуулан "Мөнхдалай Энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшдэг компанийн уурхайг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал битүүмжлэх тогтоол гаргасан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргаж байгаа юм. Мөн А.Энхжаргал прокурорын хууль зөрчсөн тогтоолын цаана прокурорын байгууллагын тусдаа ашиг сонирхол байна уу гэж хардаж байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. 

Хуульд яллагдагч, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжилнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас  хохирол учирсан гэж үзвэл учирсан хор хохирлыг арилгах зорилгоор хийгддэг ажиллагаа. Гэтэл яллагдагчаар татагдаагүй, шүүгдэгчээр ч оролцоогүй огт хамааралгүй хуулийн этгээд болох "Мөнхдалай Энержи" ХХК-ийн хөрөнгийг урьдчилж мэдэгдэхгүйгээр шууд битүүмжилж байгаад гомдолтой байгаа учир ийнхүү Ерөнхий прокурорт хандаж байна" гэлээ. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө