ВИДЕО: 2018 онд виртуал дуучин Микүтэй гэрлэсэн япон залуугийн амьдралын TBS телевиз онцолжээ

ВИДЕО: 2018 онд виртуал дуучин Микүтэй гэрлэсэн япон залуугийн амьдралын TBS телевиз онцолжээ

Виртуал дуучин Хацүнэ Микүтэй гэрлэж таван жил амьдарсан эрэгтэйн тухай японы TBS телевиз сурвалжиллаа.

Кондо Акихико гэх 40 настай япон эр 2018 оны арваннэгдүгээр сард виртуал дуучин Хацүнэ Микүтэй гэрлэсэн юм. Тэрбээр 2008 оноос эхлэн Микүд дурласан бөгөөд 10 жил хайрлаж 2018 онд сэтгэлээ илчилснээр албан ёсоор гэрлэлтэй батлуулж тэдний хуримыг олон улсын мэдээллийн сайтууд онцолж байв. Хосууд таван жил хамтран амьдарсны дараа японы TBS телевиз тэднийг хэрхэн амьдарч буй талаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэв. Кондо виртуал дуучинтай гэрлэх шийдвэр гаргасан учир ээж болон дүү нь түүний энэ санааг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хуримд нь ирээгүй. Одоо ч дэмждэггүй  талаар Кондо TBS телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлжээ.

ВИДЕО: 

Кондо Акихико “Би багаасаа анимэ, тоглоомонд дуртай байсан. Ахлах сургуульд байхдаа нэг эмэгтэйд долоон удаа хаягдсан. Токио хотын Сумидагава ахлах сургуулийг 2002 онд төгссөн. 2003 онд Охара Нягтлан бодох бүртгэлийн нийтийн үйлчилгээний коллежийн Омия сургуулийг төгсөж, бага дунд сургуульд сургуулийн бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон боловч дээрэлхүүлснээс болж дасан зохицох эмгэгтэй болж, ажлаасаа чөлөө авсан. Тэр үед Хацүнэ Микүтэй танилцсан тул тайван болж ажилдаа эргэн орж чадсан. Микүгийн OSTER төслийн VOCALOID дуу "Miracle Paint" миний зүрх сэтгэлд хүрсэн. Би орой бүр унтахынхаа өмнө Микүгийн дууг сонсдог байсан” гэжээ. Тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ