ВИДЕО: Сүхбаатар аймагт үхсэн адууны махыг хүнсэнд нийлүүлэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ

ВИДЕО: Сүхбаатар аймагт үхсэн адууны махыг хүнсэнд нийлүүлэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн зарим сумдад цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болсны улмаас үхэр, адуу ихээр үхэж хорогдоод байгаа юм. Иймд орон нутгийн онцгой комисс хуралдаж үхсэн малын сэг зэмийг устгаж, булах ажил яг одоо явагдаж байна.

Гэтэл “дайны хажуугаар дажин” гэгчээр байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас үхсэн үхэр, адууг шулж махыг нь борлуулах зорилгоор бэлтгэж байсан тохиолдол гарсан байна. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Асгат суманд үйл ажиллагаа явуулдаг "Дорнын чулуулаг" компанийн нүүрстэйн уурхайн ухсан нүхэнд шуурганаар уруудсан 500-600 орчим адуу унаж, үхсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл тухайн үхсэн адууны махыг хүнсэнд нийлүүлэхээр бэлтгэж байсан байж болзошгүй этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Яг одоо цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг хүнсэндээ мах худалдаж авахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

ВИДЕО: 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө