Баянгол дүүргийн засаг даргаас огцорсон Ө.Сумъяабаатар АНУ-д суралцана гэж БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл аваад 2019 онд зээлээ хаалгажээ

Баянгол дүүргийн засаг даргаас огцорсон Ө.Сумъяабаатар АНУ-д суралцана гэж БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл аваад 2019 онд зээлээ хаалгажээ

Боловсролын зээл сан /БЗС/-гаас авсан улс төрчдийн мэдээлэл олон нийтэд ил болж зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь УИХ-ын гишүүн болон тэдний хамаарал бүхий этгээд Боловсролын сангийн зээлийг шаардлага хангаж авч чадсан эсэх, мөн эргүүлэн төлсөн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. 

Харин БЗС-гаас эдгээр улс төрчдийн дийлэнх нь МАН-ын  гишүүд байгаа юм. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Б.Энхбаяр нарын нэр гарч буй. 

Тэгвэл Баянгол дүүргийн засаг дарга асан Ө.Сумъяабаатар 2008 онд АНУ-д сургуульд суралцахаар 32 мянган долларын зээлийг БЗС-аас авсан байна. Гэтэл түүний авсан зээлийг 2019 онд тухайн үеийн БСШУ-ы сайд Ё.Баатарбилэг А/658 тоот тушаалаар чөлөөлсөн байна. Ө.Сумъяабаатар нь МАН-ын гишүүн бөгөөд тус намын дэмжлэгтэй улс төрийн албан тушаал хашиж явсаар саяхан Баянгол дүүргийн засаг даргаас нь огцруулсан юм. Түүний өдгөө УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гарын хүн болсон гэдэг ч өмнө нь Ерөнхий сайд асан С.Баярын туслах байсан гэх мэдээлэл бий.