ТОДРУУЛГА: "GS-25" сүлжээ дэлгүүрт үйлчлүүлэгч нь худалдагчийн биед халдсан хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

ТОДРУУЛГА: "GS-25" сүлжээ дэлгүүрт үйлчлүүлэгч нь худалдагчийн биед халдсан хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Цахим сүлжээнд "GS-25" сүлжээ дэлгүүрт үйлчлүүлэгч нь худалдагчийн биед халдсан гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, GS-25 сүлжээ дэлгүүрт иргэн Н нь үйлчлүүлж байхдаа худалдагч С биед нь халдан, хэл амаар доромжилж танхайрсан. Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.