Солонгосын "tvN телевиз"-ийн "Hospital playlist" цувралын гуравдугаар бүлэг гарахаар болжээ

Солонгосын "tvN телевиз"-ийн "Hospital playlist" цувралын гуравдугаар бүлэг гарахаар болжээ

Өмнөд Солонгосын tvN телевиз "Hospital playlist" цувралын өмнөх үйл явдал буюу хорин жилийн өмнөх оюутан байх үеийн талаар гарах шинэ цувралын зохиолыг бичиж эхэлжээ.

Одоогоор кино албаныхан цувралын гол дүрүүдийн залуу үед тоглох жүжигчдийг шалгаруулж авах тал дээр ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, "Hospital playlist" цуврал нь Reply 1988, 1994, 1997 болон "Prison Playbook" гэх алдартай цувралуудад хамтран ажилласан найруулагч болон зохиолчийн ээлжит уран бүтээл юм. Энэхүү цувралын хоёрдугаар бүлэг нь tvN телевизийн хамгийн олон үзэгчтэй цувралаар тодорсон. Өмнөх хоёр бүлгийн гол дүрд жүжигчин Жо Жун Сук, Жон Ми Ду, Жон Кён Хо, Юу Ён Сок, Дэ Мён Ким зэрэг жүжигчид тоглосон бөгөөд эмнэлгийн амьдралыг элдэв хэтрүүлэлгүйгээр маш ойлгомжтой, тодорхой харуулсан гэж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Дараагийн бүлэгт тоглох залуу жүжигчид одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үзэгчид тэсэн ядан хүлээж байна.