Маргаашаас улсын тусгай хамгаалалттай газруудад иргэн таван мянган төгрөгөөр, нисдэг тэрэг 500 мянган төгрөгөөр нэвтэрнэ

Маргаашаас улсын тусгай хамгаалалттай газруудад иргэн таван мянган төгрөгөөр, нисдэг тэрэг 500 мянган төгрөгөөр нэвтэрнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ. Улмаар маргаашнаас 21 аймгийн хамгаалалтын захиргаа маргаашнаас эхлэн шинэ тасалбараар үйлчилнэ. 

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургаадугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.