Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +19...+21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.