Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монголын Үндэсний Цирк”-ийн барилгын өмнө ногоон байгууламжийг өнгөрсөн жил өөрчилж, зарим модыг зөөвөрлөсөн хэрэг явдал гарсан. Улмаар өдгөө циркийн өмнөх талбайд зүлэг ургаагүй, шар шороон хөрстэй байгаа тул иргэд ихээр шүүмжилж байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын албаны хүн, “Их олон хүн цэнгэлдэх болон циркийн хажуугийн ногоон зүлгийг хэзээ ургахыг асуугаад байсан болохоор тодрууллаа. 10 хоногийн дараа өөрөө ургачихна. Ургачихвал 10 сар хүртэл ногооноороо байх юм байна” гэсэн тайлбар мэдээллийг хийжээ.
Энд өнгөрсөн зун бэлэн хөрст зүлэг авчраад тавьчихсан, энэ зун өнөөхөө хийгээгүй, зүлэг ногоорсон бхад ингээд шарласан хэвээр
— Б. Цацрал ???? (@Tsa_tsaa) June 4, 2023
Ногоон байгууламж, нийтийн талбай нэг даргын зуны зугаа, пи ар бишшүдэ. pic.twitter.com/2aLya0JY59
Их олон хүн цэнгэлдэх болон циркийн хажуугийн ногоон зүлгийг хэзээ ургахыг асуугаад байсан болохоор тодрууллаа. 10 хоногийн дараа өөрөө ургачихна. Ургачихвал 10 сар хүртэл ногооноороо байх юм байна шүү pic.twitter.com/A5THtrpuRe
— Н.Сугар (@Sugar_n11) June 4, 2023