Манай улсад сар шинийн баяр, үндэсний их баяр наадам, шинэ жил, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, хүүхдийн баяр зэргийг "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль"-иар зохицуулдаг.
Тэгвэл "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль"-д 2022 оны зургаадугаар сар 22-ны өдөр өөрчлөлт оруулж, “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, Үндэсний баяр наадмаар бүх нийтээр тав хоног амардаг байсан бол өнгөрсөн жил /2022/-ээс эхлэн зургаа хоног амрахаар болсон байна. Сонирхуулахад, энэ жилийн Үндэсний их баяр наадам Даваа гараг /2023.07.10/-т эхэлж байгаа бөгөөд амралтын Бямба, Ням гаргууд ороод нийт ес хоног бүх нийтээр амрах ажээ.