Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замын өндрийн хязгаарыг зөрчсөн осолд зөрчлийн хэрэг нээн шалгажээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замын өндрийн хязгаарыг зөрчсөн осолд зөрчлийн хэрэг нээн шалгажээ

Баянзүрх дүүргийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замын өндрийн хязгаарыг зөрчсөн осол өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр гарсан билээ.

Тэгвэл эл хэргийг Хан-Уул дүүргийн тээврийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.