Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 50 бодгаль тарвага нутагшууллаа

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 50 бодгаль тарвага нутагшууллаа

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшууллаа. 

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит VII дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10,000,000 /арван сая / төгрөгөөр тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлөөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуурын менежментийн ТЭХ төв" ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллалаа.