Авлига нэхэж байгаад илчлэгдсэн нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров нарт холбогдох хэрэг шүүхэд шилжиж маргааш товложээ

Авлига нэхэж байгаад илчлэгдсэн нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров нарт холбогдох хэрэг шүүхэд шилжиж маргааш товложээ

Одоогоос хоёр жил гаруйн өмнө /2021.03.23/ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров бусдаас авлига нэхсэн асуудал цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг нэг хэсэг татсан билээ. 

Тодруулбал, тэрбээр тайлангаа илгээсэн "Гложекс консалтинг" ХХК-ийн нягтлан бодогч руу "Тайлангаа илгээгүй байна. Надад хаялга байхгүй юу тэ" хэмээн мессеж бичсэн нь баримтаар ил болж, улмаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаарх тушаалыг ил гаргаж мэдээлж байсан юм. 

Тэгвэл авлигын хэрэгт холбогдсон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров нарт холбогдох хэрэг шүүхэд шилжиж, урьдчилсан хэлэлцүүлэг нь энэ лхагва гарагт буюу зургаадугаар сарын 7-ны өдөр товлогджээ. Нийслэлийн Прокурорын газраас А.Гунгааноров нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 5-1, 22 дугаар зүйлийн 4-4 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 




Өнөөдөр бич өдөр

24 минутын өмнө