СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай Ө-гийн цогцсыг хиймэл нуураас олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай Ө-гийн цогцсыг хиймэл нуураас олжээ

Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай Ө-гийн цогцсыг хиймэл нуураас олжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 340 км-т, сумын төвөөс урд зүгт 43 км-т/ зургаадугаар сарын 2-ны өдрийн 20:00 цагийн орчимд иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага зургаадугаар сарын 4-ний өдрийн 07:45 цагт Онцгой байдлын Ерөнхий газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон байна. Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд иргэд та бүхнийг ойр дотны хүмүүстээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг сэрэмжүүлж тус мэдээллийг нийтэллээ.