ТОДРУУЛГА: Монголын иргэн БНСУ-ын Чэжүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн

ТОДРУУЛГА: Монголын иргэн БНСУ-ын Чэжүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн

БНСУ-ын Чэжү аралд болсон соёлын солилцооны арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат хүчингийн хэргээр Солонгос Улсын цагдаагийн газарт саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эл хэргийн талаарх мэдээлэл Гадаад харилцааны яаманд ирсэн эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө