ШУУРХАЙ: Алт олборлох, загас барих зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 15 хүнийг илрүүлжээ

ШУУРХАЙ: Алт олборлох, загас барих зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 15 хүнийг илрүүлжээ

Гар аргаар алт олборлох, ажил үйлчилгээ явуулах, загас барих зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0131, 0146, 0168, 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2023 оны тавдугаар сарын 24, 29, 30, зургаадугаар сарын хоёрны өдөр гар аргаар алт олборлох, ажил үйлчилгээ явуулах, загас барих зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн таван удаагийн 15 хүнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.