ШУУРХАЙ: Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авчээ

ШУУРХАЙ: Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авчээ

Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, төрийн хамгаалалт хүсэж байгаа талаараа мэдэгдсэн билээ. 

Тэгвэл Авлигатай тэмцэх газраас О.Сийлэгмааг төрийн хамгаалалт авах шаардлагатай эсэхэд эрсдлийн үнэлгээ хийж, улмаар түүнийг төрийн хамгаалалтад авсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллээр шүгэл үлээсэн О.Сийлэгмааг энэ сарын 2-ны өдрөөс гэр хохирогчийн хамгаалалтад авсан байна.