Зодоон хийж, нэгнийхээ биед халдсан 16 настай охинд Зөрчлийн хуулиар торгох шийтгэл ногдуулжээ

Зодоон хийж, нэгнийхээ биед халдсан 16 настай охинд Зөрчлийн хуулиар торгох шийтгэл ногдуулжээ

Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 15-16 насны сурагчид нэгнийгээ зодож буй бичлэг цахим сүлжээнд өнгөрсөн сард цацагдсан билээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Иргэн С-ээс 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 16 давхарт дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна” гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсэн. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидыг тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгч байсан юм. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчлийн холбогдогч 16 настай, эмэгтэй “Э”-д 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. 




Өнөөдөр тахиа өдөр

32 минутын өмнө