ЦЕГ: Нэг ой хүрээгүй хүүхдээ GS25 сүлжээ дэлгүүрт орхиж явсан эмэгтэйг эрэн хайж байна

ЦЕГ: Нэг ой хүрээгүй хүүхдээ GS25 сүлжээ дэлгүүрт орхиж явсан эмэгтэйг эрэн хайж байна

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэргийн гаралт нэмэгдэх, улмаар шүүхээр шийтгүүлэх тохиолдол ч ихээр гарах болсон байна. Тухайлбал, саяхан нярай хүүхдээ орхиж явсан эмэгтэйг таван жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэсэн. 

Тэгвэл өчигдөр /2023.06.06/ бага насны хүүхдээ дэлгүүрт орхиж явсан хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт өчигдөр 17.00 цаг орчимд нэг ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас хүүхдийг 108 төвд хүргэжээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Эхийг эрэн хайх ажиллагаа явуулж байна" гэлээ.