Мандал сумын засаг даргын орлогч М-д БНСУ-ын хуулиар 10 хүртэл жилээр хорих эсвэл торгох ял оноож магадгүй

Мандал сумын засаг даргын орлогч М-д БНСУ-ын хуулиар 10 хүртэл жилээр хорих эсвэл торгох ял оноож магадгүй

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч М нь БНСУ-д албан ажлаар явж байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлж буй. 

Энэ талаар Гадаад харилцааны яамны албаны эх сурвалжаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Тэгвэл БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйлд, “Хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ” гэсэн заасан байдаг бол, мөн хуулийн 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. 299 дүгээр зүйлд эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйл заасны дагуу шийтгэнэ” гэж заасан байдаг талаар “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.